Entries by admin

Төвийн мэргэжилтнүүд “БНСУ-ын нийгмийн хамгааллын бодлого, туршлага, сорилт” сэдэвт сургалтад хамрагдлаа

Энэ оны байгууллагын зорилтыг “Ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан 2023 оны 3 сарын 27-ны өдөр ХНХҮТ-ийн мэргэжилтнүүдэд Ёнсэй их сургуулийн Нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал, Төрийн удирдлагын тэнхмийн профессор Чой Ён Жүн урилгаар мэдээлэл хийлээ. Тэрээр БНСУ-ын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэр дундаа тэтгэврийн даатгал, сангийн менежмент, БНСУ-ын сайн туршлага болон тулгарч буй […]

ХНХҮТ дэх “ХурДан” цэгээс авч болох лавлагаа, үйлчилгээний жагсаалт

Энэ оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн БНСУ дахь ХНХҮТ болон БНСУ дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс, Бусан дахь Консулын хэлтсийн байранд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийг байршуулж, нээсэн билээ. Солонгост ажиллаж амьдарч буй иргэдэд одоогийн байдлаар дараах нэр төрлийн үйлчилгээ, лавлагааг үнэ төлбөргүй гаргаж өгч байна. Танд лавлагаа, үйлчилгээ […]

ХНХҮТ “Чамчуван”, “Эль” эмнэлгүүдтэй хамтран ажиллана

Он гарсаар ХНХҮТ нь Солонгос улсад буй монгол иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудалд анхаарч эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар чухал ач холбогдол бүхий гэрээнүүд байгуулаад байгаа билээ. Тухайлбал, Кёнги аймгийх Намянжу хот дахь “Эль” эмнэлэг болон Гвангжу хот дахь “Чам Чуван” эмнэлгүүдтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, […]

ХНХҮТ-д иргэдэд лавлагаа олгох “ХурДан” төрийн үйлчилгээг нээлээ

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “ХурДан” төрийн үйлчилгээний цэгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд байршуулж, нээлтээ хийлээ. “Солонгост оршин сууж буй иргэд ХНХҮТ-д байршуулж буй энэхүү “ХурДан” төрийн үйлчилгээгээр дамжуулан өнөөдрийн байдлаар 73 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, шуурхай авах боломжтой. […]

Монгол иргэдийн үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх Санамж бичиг үзэглэв

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь олон жилийн турш хамтран ажиллаж, монгол иргэдэд үе мөч, нуруу нугасны өвчний үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй үзүүлж, үйлчилж байгаа Өыжэнбү хотын “Боне” гэмтэл согог, үе мөчний эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам ахиулж үйлдвэрийн осолд өртсөн иргэдэд үзүүлэх эмчилгээ, тусламж үйлчилгээний чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа. Монгол иргэдийнхээ […]

, , , , , , , , , ,

Ерөнхий сайдын айлчлалын үеэр ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар Д.Баярмандах дарга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийж буй албан айлчлалын хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулсан иргэдийн уулзалтад тус улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайд 2050 он хүртэлх урт хугацааны бодлогыг танилцуулсан ба “Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын эдийн […]

2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана

Энэ сарын 11-ний өдөр БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ болон тус улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ажилтнууд ажил хэргийн уулзалт зохион байгуулж, 2023 онд хамтрах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, иргэддээ чиглэсэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ярилцав. Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Элчин зөвлөх Ж.Оюунбаатар, Консулын […]

ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ нь 2022 оны 10 сарын 8, 9-ний амралтын өдрүүдэд Умард Чолла мужийн Чонжү хот болон Сөүл хотын Түндэмүний Рамада зочид буудлын уулзалтын танхимд тус тус үйлчилгээ үзүүлж ажиллалаа. БНСУ-ын Умард Чолла мужийн Чонжү хотноо Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Төрийн банк, Хаан банктай хамтран үзүүлсэн […]

“Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна

2022 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” ээлжит семинарыг БНСУ-ын Чанвун хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн семинарыг БНСУ болон ажиллах хүч илгээгч орнуудын хамтын ажиллагааг улам шинэ түвшинд гаргах, хамтран ажиллах хүрээг тэлэх, харилцан санал, туршлага […]

ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа

Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахыг хүлээн авч уулзлаа. Төвийн дарга Д.Баярмандах шинээр томилогдон ажиллаж буй Элчин сайдад баяр хүргээд, төвийн үйл ажиллагааг танилцуулж, Солонгост оршин сууж буй иргэдэд хүргэж […]

, , , , , , , ,

ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабаттай уулзаж ярилцлаа. Уулзалтаар хоёр байгууллагын ажлын уялдаа холбоог улам сайжруулах, ХНХҮТ-ийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын ХАБЭАХЭГ-тай хамтран хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт хийх, алба хаагчдыг чадавхжуулах, Солонгосын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй стандарт, горимуудтай […]