• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Uncategorized @mn, Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

Монгол иргэдийн үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх Санамж бичиг үзэглэв

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь олон жилийн турш хамтран ажиллаж, монгол иргэдэд үе мөч, нуруу нугасны өвчний үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй үзүүлж, үйлчилж байгаа Өыжэнбү хотын “Боне” гэмтэл согог, үе мөчний эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам ахиулж үйлдвэрийн осолд өртсөн иргэдэд үзүүлэх эмчилгээ, тусламж үйлчилгээний чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.
Монгол иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтын хүрээнд тус улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртсөн монгол иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор үзэглэж буй тус санамж бичигт 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, “Боне”эмнэлгийн Ерөнхий захирал Чой Гуан Сү нар гарын үсэг зурав.
“Боне” эмнэлэг нь үйлдвэрийн ослыг эмчлэх магадлан итгэмжлэгдсэн зөвшөөрөлтэй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий үйлдвэрийн ослын байцаагч ажиллуулдгаараа давуу талтай. Иймээс үйлдвэрийн осолд өртсөн иргэдийн эмчилгээ сувилгааны зардал, эмчилгээтэй байх хугацааны 70 хувийн цалин, эмчилгээ бүрэн дууссаны дараах хөдөлмөрийн чадвараа түр алдсаны 1-14 зэрэг тогтоолгох, хөдөлмөрийн чадвар алдсаны болон нас барсны нөхөн олговор гаргуулах, асаргаа сувилгааны зардал шийдүүлэх зэрэг үйлдвэрийн осолтой холбоотой асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, монгол иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртөн эмчилгээ хийлгэж чадалгүй нутаг буцсан иргэд ч тус эмнэлэгт хандаж эмчлүүлэх буюу холбогдох нөхөн олговроо шийдүүлж хөөцөлдөн авах боломжтой. Гагцхүү үйлдвэрийн осолд өртсөн бөгөөд тэр нь БНСУ-ын Хөдөлмөр, халамжийн корпорациар тогтоогдсон иргэдэд энэхүү Санамж бичгийн хүрээнд үйлчлэх болно.
Манай төв нь тус “Боне” эмнэлэгтэй 2019 оноос хамтран ажиллаж, хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй иргэд болон оршин суух үнэмлэхтэй монгол иргэдийг оношилгоо, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт нийт 298 иргэн үзүүлж 28 сая 500 мянган воны өртөг бүхий эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэжээ. Цаашид ч энэхүү үйл ажиллагааг сар бүр уламжлал болгон зохион байгуулах тул нуруу нугас, үе мөчний өвчнөө рентген, компьютер томографаар оношлуулж, үе мөч, өвдөгний тариаг үнэ төлбөргүй хийлгэн эмчилгээ авахыг хүссэн иргэд төвийн 02-2266-8228 утас болон “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” ( https://www.facebook.com/mklspc ) сошиал хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой юм.
2023-02-22/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/332390447_1698408963912930_992084936639266192_n.jpg 865 1080 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2023-02-22 16:56:042023-02-22 16:56:04Монгол иргэдийн үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх Санамж бичиг үзэглэв

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • Та “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын судалгаа”-нд хамрагдаарай 2023-05-31
  • 700 иргэнд явуулын үйлчилгээ үзүүллээ 2023-05-16
  • БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн танилцуулга 2023-04-05
  • Төвийн мэргэжилтнүүд “БНСУ-ын нийгмийн хамгааллын бодлого, туршлага, сорилт” сэдэвт сургалтад хамрагдлаа 2023-03-31
  • ХНХҮТ дэх “ХурДан” цэгээс авч болох лавлагаа, үйлчилгээний жагсаалт 2023-03-22

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Ерөнхий сайдын айлчлалын үеэр ХНХҮТ-ийн үйл... ХНХҮТ-д иргэдэд лавлагаа олгох “ХурДан”...
Scroll to top