| 1 | Самсунг даатгалын газраас 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардал авах материалыг бүрдүүлэн, даатгалыг олгуулах, нутаг буцахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх |
| 2 | Үйлдвэрээс авах 13 дахь сарын цалингийн зөрүү бодолт хийх аргачлалыг танилцуулах, бодолт хийх, ажил олгогчоос нэхэмжлэн олгуулах |
| 3 | Гэрээт ажилчдын ажлаас гарах өргөдөл гомдлын дагуу судлан, асуудлыг шийдвэрлэхэд зөвлөн туслах |
| 4 | Олгогдоогүй цалин хөлсний маргааныг шийдвэрлэж, цалин, хөлсийг олгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх |
| 5 | Цалин, илүү цаг, амралтын хөлсийг бодох болон тооцоолох аргачлалын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
| 6 | Үйлдвэрлэлийн осол, ослын даатгалын тухай мэдээлэл зөвлөгөө өгөх, осолд орсон иргэнийг ослын даатгалд хамрагдахад зөвлөн туслах, ажилгүйдлийн тэтгэмж болон нөхөн олговрыг олгуулах |
| 7 | Гэнэтийн ослын даатгалын тухай мэдээлэл зөвлөгөө өгөх, осолд орсон иргэний даатгалын нөхөн олговрыг олгуулахад зөвлөн туслах |
| 8 | Үндэслэлгүй, ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалан ажлын байр солих болон гэнэт халагдсан тохиолдолд бүрдүүлэх материал, гэнэт халагдсаны тэтгэмж, бусад тэтгэмжийг олгуулахад зөвлөн туслах |
| 9 | Хөдөлмөрийн гэрээ сунгах /1 жил 10 сар/, тусгай болон тогтвортой нөхцөлөөр дахин ирэх, давтан гэрээ байгуулахтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх |
| 10 | Бүх төрлийн аман болон бичгийн орчуулга хийх |
| 11 | Хөдөлмөрийн гэрээт иргэдийн хамрагдах даатгал /ЭМД, ГОД, ҮОД, НД/-ын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
| 12 | Жилийн эцсийн тайлангаар ХАОАТ-ын буцаалт хэрхэн авах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
| 13 | Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх газар /ХЭХЯ/, Шүүхийн шатанд өргөдөл, гомдол гаргахад зөвлөн туслах, Хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний төв, Хөдөлмөр халамжийн корпорац, Сөүлийн баталгаат цалингийн даатгалын газарт иргэнийг өргөдөл гаргахад туслалцаа үзүүлж шийдвэрлүүлэх |
| 14 | Монгол иргэдийн сайн дураар нутаг буцах мэдэгдэл гаргах, оршин суух хугацааг шалгах, сунгах хүсэлт гаргах, цаг авахад зөвлөн туслах |
| 15 | Визний ангилал солиулахад /Е9-өөс Е-7-4 виз рүү/ оноо цуглуулах, Топик шалгалт болон Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх |
| 16 | Бусад мэдээлэл, зөвлөгөө |
| 17 | ХурДан төрийн цахим үйлчилгээ үзүүлж лавлагаа, тодорхойлолт гаргах |
| 18 | Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ |