Танилцуулга
Эрхэм зорилго

БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, нийгмийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлж, монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн үйлчилгээг шуурхай, үр дүнтэй үзүүлнэ

Зорилт

 

  1. Монгол иргэдийн хууль ёсны эрх , ашиг сонирхлыг хамгаалсан төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх
  2. Монгол иргэдийн нийгмийн даатгалын үйлчилгээний хамралт, хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх , БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн иргэдийн шимтгэлийг буцаан олгуулах;
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгөх
  4. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл гомдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх
  5. Иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудлаар хууль эрхзүйн зөвлөгөө, орчуулга, лавлагаа мэдээллиийн үйлчилгээ үзүүлэх
  6. Суугаа орны онцлог, ажлын нөхцөл байдал, амьдарлын хэв маягаас хамаарч өөрийн улсын иргэдэд үүсч болох сэтгэцийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх
  7. Мэдээлэл технологийн дэвшил, их өгөгдөлд суурилсан шийдлүүдийг төлөвлөлт хэрэгжилт, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан,нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлнэ.
  8. Төвийн үйл ажиллагаанд үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж, өндөр бүтээмжтэй, ёс зүйтэй, үр ашигтай байх зарчмыг төлөвшүүлэх
Байгууллагын бүтэц

Байгууллагын чиг үүрэг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасаг нь:

Нийгмийн даатгалын тасаг нь: