Entries by admin

Хууль бусаар оршин суугч гадаад иргэдтэй тэмцэх 3 дахь шат эхэлж байгааг мэдэгдлээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас одоо хэрэгжиж буй Өршөөлийн хууль буюу Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн сайн дураар нутаг буцах хөтөлбөртэй зэрэгцэн Хууль бус оршин суугч гадаад иргэдийн эсрэг авах Засгийн газрын 3 дахь шатны арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Хэрэгжүүлэх хугацаа: 2023 оны 10 сарын 10~12 сарын 9-ний бямба гараг хүртэл 2 сарын турш […]

Гадаад залуус, ажилчдыг дэмжих төслийн танилцуулах уулзалт болов

2023 оны 10 сарын 8-ны 14 цагаас ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн байранд Хөдөлмөр, хүний эрхийн төвийн Гадаад Ажилчдын хүний эрхийн төвөөс Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийг дэмжих үүднээс хэрэгжүүлж буй дөрвөн томоохон төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Танилцуулга уулзалтыг БНСУ дахь “Дөрвөн бэрх залуус” холбооны тэргүүн М.Түмэнцэцэг нээж, Гадаад ажилчдын […]

K-point E-7-4 оноот системийн виз рүү ангилал солих бүртгэл 2023 оны 9 сарын 25-аас хэрэгжиж эхлэв

K-пойнт Е-7-4 ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз рүү шилжих энэ удаагийн бүртгэлийн сайжруулалтын гол агуулга Жилийн квот: 2000 байсныг 35000 болгосон Санал болгох: Төв байгууллага байсныг Төв байгууллага, Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ажил олгогч болгосон Онооны үзүүлэлт: 11 төрлийн үзүүлэлт байсныг 3 болгож орлого, солонгос хэлний мэдлэг, нас гэсэн үзүүлэлтээр тооцох болгосон […]

БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүллээ

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны 9 сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрт: Хүргэлтийн үйлчилгээний ажил. Хүргэлтийн үйлчилгээний салбарт […]

ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт иргэдийн асуудлаар БНСУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуантай 2023 оны 9 сарын 13-ны өдөр албан уулзалт хийв. Уулзалтад БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Үнэнбат, хөдөлмөрийн болон олон […]

Салбарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн дагуу онлайн уулзалт болов

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэл хийх ажил хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт энэ оны 6 дугаар сараас хийгдэж эхлээд байгаа билээ. Уг ажлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн […]

НДҮЗ-ийн Ажлын албаны дарга Г.Банзрагч ХНХҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Банзрагч 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав. Төвийн дарга Д.Баярмандах байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдтэй холбоотой болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл […]

“Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2023” семинарт оролцов

2023 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2023” ээлжит семинарыг зохион байгуулж БНСУ-д ажиллах хүчин илгээгч 16 орны төлөөллийг урьж оролцууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хөдөлмөрийн атташе Б.Оргил, ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах нар […]

Ж.Сайнтуяа: Гэрээт ажилчид үг, ачаалал даах сэтгэл зүйн бэлтгэлтэй ирэх нь зүйтэй

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хэлний мэдлэг, визний ангилал, амьдралын түвшингээ ахиулахын төлөө хичээл зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, бусдад үлгэрлэлтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдынхаа туршлагыг түгээдэг уламжлалтай. Энэ удаа тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 639 монгол эмэгтэйн төлөөлөл Ж.Сайнтуяаг онцолж байна. Сайн байна уу? Та уншигчдад өөрийгөө танилцуулаач? Сайн байцгаана уу? […]

Шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт иргэд төвийн ээлжит сургалтад хамрагдлаа

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөрийн гэрээт ажилчнаар шинээр ирэх иргэдэд зориулсан ирэхээс өмнөх ээлжит сургалтыг 2023 оны 06 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар Хөдөлмөрийн тасгийн мэргэжилтэн А.Лхагвамаа суугаа орны онцлог, хууль, журам, ажлын нөхцөл, цалин хөлс, илүү цагаа хэрхэн тооцох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлан үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох нөхөн олговор, […]

Та “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын судалгаа”-нд хамрагдаарай

Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Та энэ судалгаанд идэвхтэй хамрагдан, иргэний үзэл бодлоо илэрхийлж, Төрийн бодлого боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Та судалгаандаа идэвхтэй оролцоорой Судалгаанд хамрагдах холбоос: http://moncitizen.gov.mn/

, , , , , , , , , , , , , , , , , , , , ,

700 иргэнд явуулын үйлчилгээ үзүүллээ

Сүүлийн сар гаруйн хугацаанд буюу 2023 оны 4 дүгээр сарын 4-өөс 5 дугаар сарын 13-ны хооронд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ дахь Элчин сайдын яамны Консулын хэлтэс болон Бусан хот дахь Консулын хэлтэстэй хамтран гурван удаа Солонгост оршин суугаа иргэдэд явуулын үйлчилгээ хүргэж ажиллалаа. Тухайлбал, 4 сарын 4-нд Тэгү, 5 сарын […]