Entries by admin

ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй уулзлаа

БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Д.Баярмандах дарга БНСУ дахь ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулан, Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн өнөөгийн нөхцөл байдал болон БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас авч […]

ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ, ХХҮЕГ-т ажил хэргийн уулзалтууд хийлээ

БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах Монгол Улсад ажиллаж буй албан томилолтынхоо хүрээнд өмнө нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ТНБД Г.Өнөрбаяр нартай уулзаж ярилцаад байсан бол 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ХНХЯ-ны газрын дарга нартай болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргатай ажил хэргийн уулзалтууд хийлээ. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга […]

ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн ЕНБД-тай ажил хэргийн уулзалт хийлээ

2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн төв байранд зочилж Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай ажил хэргийн уулзалт хийв. Тус уулзалтаар Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд гэнэтийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл тохиолдоход үзүүлэх хүмүүнлэгийн тусламж үйлчилгээний асуудлыг хөндөж ярилцав. БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран энэ чиглэлд […]

ХНХҮТ-ийн дарга П.Баярмандах УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэгтэй уулзалт хийв

БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлж, санал солилцлоо. Уулзалтаар ХНХҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой олон асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд гишүүн М.Оюунчимэг НББХ-ны даргын хувьд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал, ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн алба хаагчдын […]

БНСУ-ын Засгийн газрын байгууллагын шагналыг сайд А.Ариунзаяад гардуулж өглөө

Өнөөдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХ-ын сайд А.Ариунзаяатай ажил хэргийн уулзалт хийх үеэрээ БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг албан ёсоор гардуулж өглөө. Өнгөрөгч оны сүүлчээр цар тахлын үе таарсан учир Солонгосын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Олон улсын төвийн захирал Ким Сон Жэ, […]

Мэндчилгээ

Анх 1942 онд 4-хөн ажилтантай байгуулагдаж байсан нийгмийн даатгалын байгууллага нь 80 жилийн түүхэн хугацаанд Улаанбаатарт Нийслэлийн нийгмийн даатгалын газартай, 21 аймаг, 9 дүүрэгт хэлтэстэй, 3 дүүрэг, 12 суманд тасагтай, 330 суманд байцаагчтай, БНСУ-д Нийгмийн даатгалын тасагтай үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, ажил олгогч, даатгуулагчдыг нийгмийн даатгалд […]

Гадаад ажилчдын оршин суух болон хөдөлмөр эрхлэлтийн хугацааг сунгах тухай

БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРИЙЙН ЯАМНЫ МЭДЭГДЭЛ (2022 оны 4 дүгээр сарын 13-наас 12 сарын 31-ний хооронд визний хугацаа дуусаж буй 130 мянган гадаад ажилчин хамрагдана) Корона 19 болон омикрон өвчний тархалт их байгаатай холбогдуулан гадаад ажилчдын хилээр нэвтрэх асуудалд хүндрэл учирч буй тул жижиг дунд үйлдвэрлэгчид болон хөдөө аж ахуйн салбарын ажиллах […]

, , , , , , , , ,

Монгол Солонгосын нийгмийн даатгалын байгууллагын удирдлагууд цахимаар хуралдлаа

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын НДЕГ, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба, БНСУ дахь ХНХҮТ-ийн удирдлагууд оролцсон цахим хурал боллоо. Хуралд Монгол Улсын НДЕГ-ын дэд дарга Г.Саран, НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Сургалт, олон нийт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Цэцэгбадам, Мэдээлэл технологийн төвийн захирал Г.Хүрэлбаатар, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн […]

Олгогдоогүй цалин, шийдвэрлэх дараалал, өргөдөл гаргах тухай

Мэргэжилтэн зөвлөж байна ХНХ-ын тасгийн мэргэжилтэн Б.Ганцэцэг энэ удаагийн “Мэргэжилтэн зөвлөж байна” булангаар олгогдоогүй цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өглөө. ОЛГОГДООГҮЙ ЦАЛИНГИЙН АСУУДАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Ажил олгогчийн зүгээс тухайн ажилтанд хөдөлмөрийн хөлсийг нь төлөх ёстой хугацаанд нь /цалинг олгохоор тогтоосон өдөр/ төлөөгүй тохиолдолд олгогдоогүй цалингийн асуудал үүсдэг. Мөн тухайн ажилтанг ажлаас гарснаас […]

БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албатай ажил хэргийн уулзалт хийлээ

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба, БНСУ дахь ХНХҮТ-ийн хооронд ажил хэргийн уулзалт боллоо. Уулзалтанд Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, тус төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, мэргэжилтэн Д.Үнэнбат болон БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны олон улсын харилцааны төвийн ерөнхий захирал Шинь Жэ Хёг, орлогч захирал Ли […]

, , , , ,

Ажиллах хүч илгээгч хоёр улсын БНСУ дахь төвийн удирдлагууд уулзаж, санал солилцлоо

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд Бүгд Найрамдах Узбекистан улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь үйлчилгээний төвийн дарга Ф.Гойибназаров, мэргэжилтэн О.Милана нар зочлон төвийн дарга Д.Баярмандахтай уулзаж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа. Одоогоор Солонгос улсад Засгийн газар хоорондын гэрээний дагуу […]