• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Чухал мэдээ

Ерөнхий сайдын айлчлалын үеэр ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар Д.Баярмандах дарга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийж буй албан айлчлалын хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулсан иргэдийн уулзалтад тус улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд 2050 он хүртэлх урт хугацааны бодлогыг танилцуулсан ба “Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын эдийн засаг 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдрал тэр хэрээр сайжраагүй. 43,6 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлттэй манай улсын экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлж нэг салбараас хэт хараат байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөхийн тулд инноваци, цахимжилтыг дэмжиж, газрын болон агаарын хилийн боомтоо сайжруулан жуулчдыг татах, эдийн засгийг солонгоруулах, ялангуяа хүний хөгжилд анхааран ажиллаж байгаа бөгөөд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн монголчуудын дэмжлэг чухал” гэдгийг онцлон хэлж байв.

Ерөнхий сайдын айлчлалыг сурвалжлах баг Солонгост ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудаар болон ХНХЯ-ны харьяа ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар тус төвийн даргаас тодруулж асуулаа.

Дарга Д.Баярмандах “Хилийн чанадад амьдарч байгаа нийт монголчуудын 40 хувь буюу 53000 орчим иргэд Солонгос улсад амьдарч, тэдгээрийн 90 хувь орчим нь хөдөлмөрийн харилцаанд ордог онцлогтой. Мөн тус улсад хамгийн олон иргэн нь амьдарч буй 10 улсын 9 дүгээрт Монгол Улс орж байгаа нь цөөн хүн амтай манай улсын хувьд харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ утгаараа эдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангаж, эрх ашгийг хамгаалах нь чухал ач холбогдолтой бөгөөд 2007 оноос хойш нийтдээ 34 тэрбум төгрөгийг, өнгөрсөн онд 2,5 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, даатгуулагчийн нийгмийн баталгааг ханган ажилласан бол 2004 оноос хойш 30000 гаруй, 2022 онд 845 иргэнийг Солонгос улсад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах нөхцлөөр хангажээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 13 дахь сарын цалин, нутаг буцах зардал болон хөдөлмөрийн маргаанаас үүдэлтэй авч чадаагүй цалин зэрэг 2,9 тэрбум воныг өөрийн орны иргэддээ олгуулаад байна. Монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай үр дүнтэй үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байна” гэлээ.

БНСУ нь нийт 16 улсаас гэрээт ажилчин авч ажиллуулдгаас Хятад, Вьетнам, Узбекстан, Монгол гэсэн 4 улс л БНСУ-д өөрийн иргэдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий тусгай байгууллагатай юм. Энд төвтэй манайхаас бусад гурван улс нь оршин суудаг хүн амын тоо болон гэрээт ажилтан илгээдэг тоогоороо тэргүүлдэг ба зөвхөн хөдөлмөрийн харилцаанд анхаардаг бол Монгол Улсын ХНХҮТ нь нийгмийн даатгал болон ХНХЯ-ны хамрах хүрээний бусад чиг үүргийг давхар хэрэгжүүлэн ажилладгаараа онцлогтой билээ.

2023-02-14/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/330909855_1372458786839804_8738361852151558493_n.jpg 1365 2048 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2023-02-14 11:03:392023-03-20 16:32:34Ерөнхий сайдын айлчлалын үеэр ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар Д.Баярмандах дарга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • Та “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын судалгаа”-нд хамрагдаарай 2023-05-31
  • 700 иргэнд явуулын үйлчилгээ үзүүллээ 2023-05-16
  • БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн танилцуулга 2023-04-05
  • Төвийн мэргэжилтнүүд “БНСУ-ын нийгмийн хамгааллын бодлого, туршлага, сорилт” сэдэвт сургалтад хамрагдлаа 2023-03-31
  • ХНХҮТ дэх “ХурДан” цэгээс авч болох лавлагаа, үйлчилгээний жагсаалт 2023-03-22

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө... Монгол иргэдийн үйлдвэрлэлийн осолтой холбоотой...
Scroll to top