Entries by admin

Шинээр ирэх гадаад ажилчдыг хилээр нэвтрүүлэх албан ёсны зөвшөөрөл гараагүй байна

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Дэлхий нийтийг хамраад буй коронавируст цар тахал БНСУ-д  эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан илгээгч 16 улсаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хөдөлмөрийн гэрээгээр шинээр ирэх энгийн ангиллын Е-9 визтэй гадаад ажилчдыг Солонгос улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох тухай суугаа орны Засгийн газраас шийдвэр хараахан гараагүй байна” хэмээн […]

Мэргэжилтэн Х.Золгэрэл төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын байцаагч Хашбат овогтой Золгэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах гардуулж өглөө. Х.Золгэрэл нь сүүлийн 15 жилийн турш […]

Солонгост байгаа ч Монголынхоо нийгмийн даатгалд хамрагдаж болно

ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Гантулга зөвлөж байна. -БНСУ-д оршин сууж буй иргэд Монгол Улсын нийгмийн даатгалын ямар төрөлд яаж хамрагдах вэ? -БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэн оршин сууж байгаа манай орны иргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасагт хандаж өөрийн орны нийгмийн даатгалд хамрагдах боломжтой. […]

,

ХНХҮТ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллаж байна

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол […]

Амны хаалт хандивлагчдад сайдын талархлыг гардууллаа

Дэлхий даяар цар тахал нүүрлээд удаж буй энэ хүнд хэцүү цаг үеийг улс орнууд, хүн төрөлхтөн дэм дэмэндээ даван туулж байгаа билээ. Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга Д.Баярмандах Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 40 мянган ширхэг амны хаалт хандивласан БНСУ-ын “DKCostech” компанийн захирал Ким Док Ху, “King star” компанийн захирал Ю […]

, , , , , , , ,

Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Мугтай уулзаж санал солилцлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Муг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, иргэдийнхээ асуудлаар харилцан ярилцаж санал солилцов. Тухайлбал, Е-9 визээр ирж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан иргэд хууль бус болох байдлыг таслан […]

, , ,

2021 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8720 воноор тооцож байна

БНСУ-ын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 10 дугаар  бүлэг 01 дүгээр заалтын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэх цалингийн доод хэмжээг өнгөрсөн оны 8 дугаар сард тогтоосон билээ. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас зарлан мэдээлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энэ жилийн хувьд […]

,

Хөдөлмөрийн гэрээт иргэний гэр бүлийн гишүүд БНСУ-д зорчих боломж улам нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас БНСУ-д зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэр тусмаа богино хугацааны С-3 ангиллын аяллын визээр зорчигч иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа билээ. Харин 2019 онд БНСУ нь виз мэдүүлэх журамдаа өөрчлөлт оруулж энэхүү өөрчлөлтөөр БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр буюу Е-9 ангиллын визээр оршин суудаг иргэдийн гэр бүлийн гишүүд БНСУ-д зорчихоор виз […]