• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Ковид 19
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

ХНХҮТ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллаж байна

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалтанд хамруулах болон хүний нөөцийн туршлага судлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдол бүхий гэрээ болсон билээ.

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх үйлдвэрийн осол гэмтэлд ихээр өртөж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болоод байна. Зөвхөн сүүлчийн 2019~2020 оны байдлаар гэхэд л ажлын байран дээрх үйлдвэрийн осолд өртөн тус төвд хандсан  нийт 403 Монгол улсын иргэнд Солонгосын Хөдөлмөр халамжийн корпораци, Үйлдвэрийн ослын даатгалын газраас 345,371,476 воны нөхөн олговор олгуулжээ. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв энэ осол гэмтлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн холбогдох удирдлагуудтай Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцсоноор тус хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн төсвөөс санхүүжүүлэн гадаад иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах төсөлт ажлыг батлан хэрэгжүүлж эхэллээ.

2021-02-19/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/2-2.jpg 570 828 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-02-19 09:58:452021-03-04 13:30:09ХНХҮТ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллаж байна

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй уулзлаа 2022-05-19
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ, ХХҮЕГ-т ажил хэргийн уулзалтууд хийлээ 2022-05-18
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах МУЗН-ийн ЕНБД-тай ажил хэргийн уулзалт хийлээ 2022-05-16
  • ХНХҮТ-ийн дарга П.Баярмандах УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэгтэй уулзалт хийв 2022-05-16
  • БНСУ-ын Засгийн газрын байгууллагын шагналыг сайд А.Ариунзаяад гардуулж өглөө 2022-05-15

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
Амны хаалт хандивлагчдад сайдын талархлыг... Солонгост байгаа ч Монголынхоо нийгмийн даатгалд...
Scroll to top