• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, онцлох мэдээ

Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Мугтай уулзаж санал солилцлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Муг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, иргэдийнхээ асуудлаар харилцан ярилцаж санал солилцов. Тухайлбал, Е-9 визээр ирж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан иргэд хууль бус болох байдлыг таслан зогсоох асуудал дээр хоёр улсын төрийн бодлогоор шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэн зөвшилцлөө. 

Уулзалтын үеэр Гил Ган Муг дарга монгол иргэдийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан юм. Солонгос улсын Хууль зүйн яамнаас цар тахалтай холбоотойгоор албадан баривчилгааны аян зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн хэдий ч 2 сарын 17-ны өдрийн байдлаар Хуасон хотын түр хамгаалах байранд Монгол Улсын 16 эрэгтэй, 5 эмэгтэй, нийт 21 иргэн саатуулагдаж байгаа ажээ. Албадан баривчилгаа зохион байгуулаагүй үед манай улсын иргэд ийнхүү олноороо түр саатуулах байранд хоригдож байгаа шалтгаан нь Цар тахлын үед зай барих журам зөрчсөнөөс үүдэлтэй юм байна. 5-аас дээш тооны хүн цуглаж болохгүй журмыг зөрчин олуулаа цугласан мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага ажиллаад бичиг баримтгүй иргэдийг цагаачлалын албанд хүлээлгэж өгснөөр манай 21 иргэн ийнхүү Монгол руу хийх чартер нислэг хүлээн гадаад иргэдийг түр хамгаалах байранд байгаа гэнэ.

Цар тахлын үед оршин суугаа улс орныхоо дүрэм журмыг сахин биелүүлж, олуулаа цуглахгүй, чухал шаардлагагүй бол гадуур их гаралгүй, дархлаагаа дэмжин эрүүл мэнддээ анхаарч байхыг БНСУ-д оршин суугаа монгол иргэдээсээ хүсье!

2021-02-18/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/151517059_163622348904490_4186395808945754282_n.jpg 960 720 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-02-18 10:19:252021-03-04 13:31:55Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Мугтай уулзаж санал солилцлоо

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
2021 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8720... Амны хаалт хандивлагчдад сайдын талархлыг...
Scroll to top