• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Зөвлөгөө, Мэдээ мэдээлэл

Солонгост байгаа ч Монголынхоо нийгмийн даатгалд хамрагдаж болно

ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Гантулга зөвлөж байна.

-БНСУ-д оршин сууж буй иргэд Монгол Улсын нийгмийн даатгалын ямар төрөлд яаж хамрагдах вэ?

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэн оршин сууж байгаа манай орны иргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасагт хандаж өөрийн орны нийгмийн даатгалд хамрагдах боломжтой. Үүнд:

  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын нийгмийн даатгалын зөвхөн тэтгэврийн даатгалд албан журмаар даатгуулна.
  • Харин оюутан, суралцагсад, түр болон удаан хугацаагаар зорчигсод, БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсад, мөн хууль бусаар оршин сууж буй иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулна.

-Даатгалд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэг, хөдөлмөр эрхэлж байгаа бол ажлын газрын гэрчилгээний хуулбар байхад болно.

-Нийгмийн даатгалд сард хэдий хэмжээний шимтгэл төлөх вэ ?

-Сар бүр 40,000 воноос доошгүй хэмжээгээр даатгалын шимтгэл төлнө.

  • Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд тэтгэврийн даатгалд сар бүр 40,000 вон төлнө.
  • Бусад хэлбэрээр ажиллаж, амьдарч байгаа иргэд сайн дурын даатгалд 40,000 воноос доошгүй хэмжээгээр өөрөө сонгон төлөх боломжтой. Дээд хэмжээ: Тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (2020.01.01-нээс 420,000 төг) 10 дахин нэмэгдүүлсэн дүнгийн 13.5 хувиас хэтрэхгүй байна. Вонд шилжүүлэн тооцно.

-Шимтгэлээ ямар хэлбэрээр төлөх вэ ?

-Даатгалын гэрээн дээр заасан БНСУ-ын холбогдох банкны /Hana, Shinhan, Woori, Kookmin/ дансанд сар бүр бэлэн мөнгөөр тушаах, банкны автомат машинаар, гар утсаар, интернэт банкаар шилжүүлэх болон ажил олгогчдоо хүсэлт тавьж цалингаасаа суутгуулж ажил олгогчоор гүйлгээ хийлгэх зэрэг хэлбэрүүдээр төлж болно.

-Шимтгэлээ дансандаа орж байгааг хэрхэн хянах вэ?

-Даатгуулагч даатгалын шимтгэлээ шилжүүлсний дараагийн ажлын өдрөөс хойш тус төвийн Нийгмийн даатгалын тасагтай утсаар холбогдож асуух, шаардлагатай бол шимтгэл төлсөн баримтыг факс, шуудангаар болон биеэр ирэн авч болно. Мөн Нийгмийн даатгалын гар утасны аппликейшн ашиглан шалгах боломжтой.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь Монгол Улсад ажилласан жилд тооцогдох уу?

-БНСУ-д ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэд өөрийн орны нийгмийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад ажилласан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцогдоно.

-Нийгмийн даатгалын дэвтрээ хаана бичилт хийлгэж, баталгаажуулах вэ?

-Монгол Улсад Нийгмийн даатгалын ерөнхий газарт баталгаажуулна. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 13/1 Утас: 328030, 7777-1289

-Даатгуулагчийн воноор төлсөн шимтгэлийг төгрөгөөр хэрхэн тооцож баталгаажуулах вэ?

-Даатгуулагчийн воноор төлсөн шимтгэлийг тухайн сарын эхний Даваа гарагийн Монгол банкны ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт төгрөгөөр бичиж баталгаажуулна.

-БНСУ-ын ижил төстэй даатгалуудаас чөлөөлөгдөх боломжтой юу?

-БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөх боломжтой. Хоёр орны Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдсан тухай гэрчилгээг ажил олгогчид өгснөөр БНСУ-ын 4 гол даатгалын нэг Үндэсний тэтгэврийн даатгал (국민연금/гүгмин ёнгым)-д шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөх боломжтой юм.

2021-02-19/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/13NUUR-MERGEJILTEN-scaled.jpg 1707 2560 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-02-19 10:10:282021-03-04 13:26:22Солонгост байгаа ч Монголынхоо нийгмийн даатгалд хамрагдаж болно

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
ХНХҮТ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,... Мэргэжилтэн Х.Золгэрэл төрийн дээд шагнал...
Scroll to top