Entries by admin

, , , , , ,

БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст шагнал гардуулах арга хэмжээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Тус яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Дулмаа овогтой Баярмандахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахимаар “гардуулж”, баяр хүргэлээ. Д.Баярмандах нь хөдөлмөр, […]

, ,

Хүсэл мөрөөдлөө тээж ирсэн монгол залуусын нэг О.Шүр-Эрдэнийн тухай нэвтрүүлгийг сонирхоорой

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв “Монгол хүний хөгжил” цуврал подкастын 2021 оны анхны дугаараа хүргэж байна. Е-9 буюу мэргэжлийн бус ажиллах хүчний визээр ирж ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэд хэрхэн ажиллаж, амьдардгийн тод жишээг О.Шүр-Эрдэнэ бүсгүйн тухай нэвтрүүлгээс сонирхоорой. Тэр бол сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, итгэлээ сэтгэлдээ тээгээд эх орон, элгэн саднаа […]

Гэрээ нь дууссан ч “Ковид 19”-өөс үүдэн нутаг буцаж чадахгүй байгаа иргэдэд ажил эрхлэх боломж олголоо

Гадаад иргэдийг улирлын чанартай ажилд ажиллах эрх олгох тогтолцоог хэрэгжүүлэх тухай Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын улмаас улс орнууд өөр өөрийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.  БНСУ-ын  хувьд тус улсын Хууль зүйн яамнаас 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Солонгос улсад оршин сууж буй гадаад иргэдийг улирлын чанартай ажилд […]

Шинээр ирэх гадаад ажилчдыг хилээр нэвтрүүлэх албан ёсны зөвшөөрөл гараагүй байна

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Дэлхий нийтийг хамраад буй коронавируст цар тахал БНСУ-д  эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан илгээгч 16 улсаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хөдөлмөрийн гэрээгээр шинээр ирэх энгийн ангиллын Е-9 визтэй гадаад ажилчдыг Солонгос улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох тухай суугаа орны Засгийн газраас шийдвэр хараахан гараагүй байна” хэмээн […]

Мэргэжилтэн Х.Золгэрэл төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын байцаагч Хашбат овогтой Золгэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах гардуулж өглөө. Х.Золгэрэл нь сүүлийн 15 жилийн турш […]

Солонгост байгаа ч Монголынхоо нийгмийн даатгалд хамрагдаж болно

ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Гантулга зөвлөж байна. -БНСУ-д оршин сууж буй иргэд Монгол Улсын нийгмийн даатгалын ямар төрөлд яаж хамрагдах вэ? -БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэн оршин сууж байгаа манай орны иргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасагт хандаж өөрийн орны нийгмийн даатгалд хамрагдах боломжтой. […]

ХНХҮТ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллаж байна

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол […]

, , , , , , , , , , , ,

Амны хаалт хандивлагчдад сайдын талархлыг гардууллаа

Дэлхий даяар цар тахал нүүрлээд удаж буй энэ хүнд хэцүү цаг үеийг улс орнууд, хүн төрөлхтөн дэм дэмэндээ даван туулж байгаа билээ. Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга Д.Баярмандах Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 40 мянган ширхэг амны хаалт хандивласан БНСУ-ын “DKCostech” компанийн захирал Ким Док Ху, “King star” компанийн захирал Ю […]

Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Мугтай уулзаж санал солилцлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хуасон хот дахь Урьдчилан хамгаалах төвийн дарга Гил Ган Муг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, иргэдийнхээ асуудлаар харилцан ярилцаж санал солилцов. Тухайлбал, Е-9 визээр ирж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан иргэд хууль бус болох байдлыг таслан […]

2021 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8720 воноор тооцож байна

БНСУ-ын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 10 дугаар  бүлэг 01 дүгээр заалтын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэх цалингийн доод хэмжээг өнгөрсөн оны 8 дугаар сард тогтоосон билээ. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас зарлан мэдээлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энэ жилийн хувьд […]

Хөдөлмөрийн гэрээт иргэний гэр бүлийн гишүүд БНСУ-д зорчих боломж улам нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас БНСУ-д зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэр тусмаа богино хугацааны С-3 ангиллын аяллын визээр зорчигч иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа билээ. Харин 2019 онд БНСУ нь виз мэдүүлэх журамдаа өөрчлөлт оруулж энэхүү өөрчлөлтөөр БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр буюу Е-9 ангиллын визээр оршин суудаг иргэдийн гэр бүлийн гишүүд БНСУ-д зорчихоор виз […]

ХНХҮТ-ийн цахим хурал боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв цар тахлын үеийн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор 2021 оны анхны хурлаа өнөөдөр цахимаар хийж төвийн дарга Д.Баярмандах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Нийгмийн даатгалын тасгийн дарга, мэргэжилтнүүдэд ажлын үүрэг, чиглэл өглөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-ын Засгийн газраас “Ковид-19”-тэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй […]