• Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
  • Mongolian Mongolian Mongolian mn
  • 한국어 한국어 Korean ko
seoulcenter.mlsp.gov.m
  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Тоон мэдээлэл
      • НД-ын орлого
      • Өргөдөл, гомдол шийдвэрлэлт
      • Төвийн зүгээс иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
    • Зөвлөгөө
    • “Монгол хүний хөгжил” подкаст
    • “Нэг цэг” сэтгүүл
  • Хууль, эрх зүй
  • Ил тод байдал
  • Шинэ мэдээ
  • Хайх
  • Menu Menu
Мэдээ мэдээлэл, Фото мэдээ, Чухал мэдээ

БНСУ дахь ХНХҮТ 2020 оны ажлаа дүгнэж, шилдэг ажилтнуудаа шагналаа

Өнгөрөн одож буй 2020 он хэдий цар тахалтай тэмцсэн хүнд жил байсан ч Солонгос дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн хувьд зорилго зорилтуудаа биелүүлж ажилласан, хийж бүтээж хэрэгжүүлсэн ажил ихтэй он байлаа. Энэ сарын 17-ны өдөр байгууллагын тайлангийн хурал болж оны ажлаа дүгнэн хэлэлцэж, ирэх оны зорилтуудаа танилцуулан шилдэг ажилтнуудаа төр засгийн болон байгууллагын шагналуудаар шагнаж урамшуулсан юм. “2020 оны байгууллагын шилдэг ажилтан”-аар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Д.Үнэнбат, Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн Х.Золгэрэл, мэргэжилтэн Я.Гармаа нар шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнуулсан бол төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Гантулга, Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Ц.Мөнхцацрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Ч.Энхжаргал, НДЕГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн нар энгэрээ мялааж олон жилийн хөдөлмөр бүтээлээ төр, засагтаа үнэлүүллээ. Мөн байгууллагын үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан мэргэжилтэн Ч.Энхжаргал, Б.Батжаргал, Ж.Жаргалсайхан нарыг ХНХҮТ-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшуулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2020 оны байдлаар Монгол Улсын Нийгмийн даатгалын санд 3 тэрбум 148 сая төгрөгийн шимтгэлийн орлогыг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 109 хувиар биелүүлжээ. Мөн БНСУ-д амьдарч буй манай иргэд хэлний мэдлэг дутмаг, хууль эрхзүйн хязгаарлалттай байдлаас болж хохирох эрсдлүүд үүссэнээс гарсан асуудлуудыг хоёр улсын холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэн ажиллаж зөвхөн 2020 онд гэхэд л иргэдэд олгогдоогүй байсан 943 сая 150 мянган воныг нөхөн олгуулаад байна.

This post is also available in: Korean

2021-01-04/0 сэтгэгдэл/by admin
Share this entry
  • Хуваалцах Facebook
  • Хуваалцах Twitter
  • Хуваалцах Pinterest
  • Хуваалцах
https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/132385064_2067478830049243_217817094626783566_o.jpg 1512 2016 admin https://seoulcenter.mlsp.gov.mn/wp-content/uploads/logonew.png admin2021-01-04 23:35:382021-03-04 14:01:24БНСУ дахь ХНХҮТ 2020 оны ажлаа дүгнэж, шилдэг ажилтнуудаа шагналаа

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

  • Мэдээ мэдээлэл
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Зөвлөгөө
  • Ковид 19
  • “Монгол хүний хөгжил” подкаст
  • “Нэг цэг” сэтгүүл

Шинэ мэдээ

  • 2023 онд БНСУ дахь ЭСЯ, ХНХҮТ хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллана 2023-01-12
  • ХНХҮТ 10 сарын 8, 9-ний өдрүүдэд 600 орчим иргэдэд үйлчлэв 2022-10-11
  • “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоо-2022” семинарт ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах оролцож байна 2022-08-29
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандахыг Элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзлаа 2022-06-30
  • ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай уулзав 2022-06-02

Холбоо барих

  • Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
  • 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
  • info@seoulcenter.mlsp.gov.mn
  • https://www.facebook.com/mklspc

Байршил

Цэс

  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
  • Хууль, эрх зүй
  • Ковид 19

This post is also available in: Korean

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв © 2020 он.
  • Яам
  • Агентлаг
  • Холбоо барих
БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг... БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний...
Scroll to top