БНСУ дахь ХНХҮТ-өөс 2024 оны 6 дугаар сард шинээр ирж буй Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирэхийн өмнөх болон ирсний дараах сургалтуудыг зохион байгууллаа.
Ирэхийн өмнөх сургалтад цахимаар 20 гэрээт иргэн хамрагдсан бол БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн сангийн Ёжү хот дахь Олон улсын сургалтын төвийн хичээлийн танхимд болсон ирсний дараах сургалтад 29 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, суугаа орны онцлог, цалин хөлс, илүү цагийг хэрхэн тооцох, тогтвор суурьшилтай ажиллахын давуу тал, үйлдвэрлэлийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадаад иргэдэд хамааралтай хууль, дүрэм журам, хамрагдах даатгалууд, “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн хүрээнд гэрээт ажилчид Монгол Улсын нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл авав.
2024 оны эхний 6 сард Монгол Улсаас нийт 490 иргэн шинээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар ирээд байна.
Холбоо барих
- Метроны 2, 4, 5 дугаар шугам, Түндэмүн ёгса мунхуа гунвон буудлын 4 дүгээр гарц, замын эсрэг талд White horse байрны 6, 9 давхар
- 02-2266-8228, 02-2266-9229, 02-2278-8030, 02-2278-8034
- info@seoulcenter.mlsp.gov.mn