Entries by admin

, , , , , ,

Хөдөлмөрийн атташетай уулзалт хийлээ

2023 оны 12 сарын 27-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Буянхишиг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе Б.Батжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2024 онд үндсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын эрх, үүргийн асуудал, гэрээгээр […]

Төвийн мэргэжилтнүүд аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд төвийн мэргэжилтнүүд 2023 оны 12 сарын 8-ны өдөр Гёнги аймгийн Чэчон хотод байрлах ХАБЭАХЭГ-ын сургалтын төвд “Барилгын болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажлын талбар дахь осол гэмтлийн төрлүүд, ослоос сэргийлэх, хамгаалах арга” сэдвээр аюулгүй ажиллагааны сургалтад […]

ХНХҮТ-өөс Юнинь хотын “Чам Ёньфүүдвэль” компанид ажиллав

2023 оны 12 сарын 6-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс томилогдсон баг Юнинь хотын “Чам Ёньфүүдвэль” компанийн мах ангилах үйлдвэрт ажиллаж, хөдөлмөрийн гэрээт иргэдтэй уулзан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Чам Ёньфүүдвэль” компанийн захирал Ким Мён Вонд төвийн “Хүндэт өргөмжлөл”-ийг гардуулж манай улсын гэрээт ажилчдыг олноор ажиллуулж, тусалж дэмжин, монгол хүнд […]

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо-EPS уулзалт, хэлэлцүүлэг болов

2023 оны 11 сарын 22-нд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо” хэлэлцүүлгийг Сөүл хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Жон Шиг, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын дарга Ли Ү Ён, АҮХНХЭГ-ын Олон улсын ажиллах хүчний бодлогын газрын дарга Ким […]

БНСУ-ын ХАБЭАХЭГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Буянхишиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Д.Үнэнбат, […]

БНСУ-д хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй визний төрлүүд

БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд E7, Е8, Е10 визний ангилалтай холбоотой дараах мэдээлэлтэй танилцана уу? БНСУ-д гадаад улсаас тусгай ур чадвар бүхий ажиллах хүчний Е-7, богино хугацааны улирлын чанартай ажиллах хүчний Е-8, далайн ажилтанд олгох Е-10 виз олгодог. E7 буюу тусгай ур чадвартай боловсон хүчний визний ангилалд нийт 87 төрлийн мэргэжил байдаг. E-7-1 /Мэргэжлийн […]

Хууль бусаар оршин суугч гадаад иргэдтэй тэмцэх 3 дахь шат эхэлж байгааг мэдэгдлээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас одоо хэрэгжиж буй Өршөөлийн хууль буюу Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн сайн дураар нутаг буцах хөтөлбөртэй зэрэгцэн Хууль бус оршин суугч гадаад иргэдийн эсрэг авах Засгийн газрын 3 дахь шатны арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Хэрэгжүүлэх хугацаа: 2023 оны 10 сарын 10~12 сарын 9-ний бямба гараг хүртэл 2 сарын турш […]

Гадаад залуус, ажилчдыг дэмжих төслийн танилцуулах уулзалт болов

2023 оны 10 сарын 8-ны 14 цагаас ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн байранд Хөдөлмөр, хүний эрхийн төвийн Гадаад Ажилчдын хүний эрхийн төвөөс Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийг дэмжих үүднээс хэрэгжүүлж буй дөрвөн томоохон төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Танилцуулга уулзалтыг БНСУ дахь “Дөрвөн бэрх залуус” холбооны тэргүүн М.Түмэнцэцэг нээж, Гадаад ажилчдын […]

Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн агуулга (тойм)

УИХ -ын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн агуулгыг тоймлон Танд хүргэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн агуулга (тойм)

УИХ -ын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн агуулгыг тоймлон Танд хүргэж байна.

, , , , , , , , , ,

K-point E-7-4 оноот системийн виз рүү ангилал солих бүртгэл 2023 оны 9 сарын 25-аас хэрэгжиж эхлэв

K-пойнт Е-7-4 ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз рүү шилжих энэ удаагийн бүртгэлийн сайжруулалтын гол агуулга Жилийн квот: 2000 байсныг 35000 болгосон Санал болгох: Төв байгууллага байсныг Төв байгууллага, Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ажил олгогч болгосон Онооны үзүүлэлт: 11 төрлийн үзүүлэлт байсныг 3 болгож орлого, солонгос хэлний мэдлэг, нас гэсэн үзүүлэлтээр тооцох болгосон […]

,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн агуулга (тойм)

УИХ -ын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн агуулгыг тоймлон Эрхэм танд хүргэж байна.