Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид Тэгү хотын Гимху цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй “WE LOVE MONGOLIA-7” Монголчуудын бэсрэг наадамд оролцож буй иргэддээ хөдөлмөрийн харилцаа, Монгол Улсын нийгмийн даатгалын талаарх зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.



