ГБХНХ-ЫН САЙД Г.АУБАКИР БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-09-04
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албаны хүмүүсийн хамт БНСУ-д ажлын айлчлал хийх үеэрээ БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нийт албан хаагчидтай уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улс болон Солонгос Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар санал солилцож хөдөлмөрийн гэрээт иргэд буюу ажиллах хүчнийг илүү мэргэшсэн түвшинд илгээх талаар ярилцлаа.
Мөн МУ-ын нийгмийн даатгалын ерөнхий хуульд орсон шинэчлэлийн талаар БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.