МОНГОЛ УЛСЫН СУУРЬ БОЛОВСРОЛ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-09-02
БНСУ дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Боловсролын Ерөнхий газар болон СБД-ийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран тус улсад эцэг эхээ даган ирж, сургууль завсардсан хүүхдүүдийг алсын зайн цахим сургалтад хамруулан Суурь боловсролын болон Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох “БОЛОВСРОЛ НӨХӨН ОЛГОХ” сургалтын бүртгэлээ эхэллээ.
Өнгөрсөн хичээлийн жилд 4 хүүхэд бүртгүүлснээс 3 хүүхэд энэ сургалтад хамрагдан суурь боловсрол болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авч дэвшин суралцах боломжтой болсон.
Аав ээжийгээ даган эх орноосоо хол, хичээл сургууль завсардсан хүүхдүүд 2026-2027оны хичээлийн жилийн сургалтад бүртгүүлэн, хамрагдаж Монгол улсынхаа боловсролын гэрчилгээг гардан авах бүрэн боломжтой юм.
Энэхүү сургалтыг зохион байгуулахад хамтын ажиллагаатай БНСУ-ын менежмент,технологийн хөгжлийн сургалтын төв, Сүхбаатарын чадварлаг иргэн,жаргалтай өрх НҮТББ хамтран ажилладаг бөгөөд бидний саналыг дэмжин хамтарсан Монгол Улсын Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танд талархал илэрхийлье.