ГҮМИ ХОТОД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-08-22
Гүми хотын Жэйл цуглааны Сандун төвийн байранд 2026 оны 8 дугаар сарын 21-ний Бямба гарагт БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид явуулын үйлчилгээ үзүүлж ажиллав.
Энэхүү арга хэмжээнд тус төв, БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, Төрийн банк, GME, Hanpass зэрэг банк бус мөнгөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч газрууд тус тус оролцлоо
Уг арга хэмжээнд оролцож буй 11 иргэнээс нийгмийн даатгалын товч судалгаа авч, нийгмийн даатгалын тухай мэдээлэл зөвлөгөө өгөв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 9 иргэнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэн нийт 20 иргэнд нийгмийн даатгал болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой тараах материалыг түгээн ажиллав.

 

Screenshot