Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Монгол Тауны гадна талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр 18 иргэнд нийгмийн даатгалын талаарх мэдээлэл зөвлөгөөг, 6 иргэнд хөдөлмөрийн харилцаан дахь цалин хөлстэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгснөөр 1 иргэний үйлдвэрээс авах 13 дахь сарын цалинтай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авахаар болж, халамж, групп тогтоолттой холбоотой мэдээллийг 1 иргэнд өгч ажиллалаа.
Өдөрлөгөөр нийт 24 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 64 иргэнд төвийн үйл ажиллагааны талаарх гарын авлага тараан ажиллав.



