ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-25
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ёжу хот дахь сургалтын төвд очин Е-9 визээр аж үйлдвэрийн салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын аж үйлдвэрлэлийн салбарт ажиллахаар ирсэн нийт 11 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.