МУГПУ ХОТОД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-06-23
Мугпу хотын Nice777 Lounge-д 2026 оны 6 дугаар сарын 20-ны Бямба гарагт БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид явуулын үйлчилгээг үзүүлж ажиллав.
Энэхүү арга хэмжээнд тус төв, БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, Төрийн банк, Хаан банкны төлөөлөгчийн газрууд тус тус оролцов.
Уг арга хэмжээнд оролцож буй 11 иргэнээс нийгмийн даатгалын товч судалгаа авч, 6 иргэнд нийгмийн даатгалын тухай мэдээлэл зөвлөгөө өгсөн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 4 иргэнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэн нийт 30 иргэнд нийгмийн даатгал болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой тараах материалыг түгээн ажиллав.