“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ХҮРЭЭНД ЁНСЭЙ, КОРЕА ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-21
БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд Ёнсэй болон Кореа их сургуулийн оюутан залууст 2026 оны 05 сарын 20, 21-ний өдрүүдэд “Гадаад оронд хэрхэн хурдан дасан зохицох вэ” сэдвээр сэтгэлзүйн зөвлөгөө, сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд гадаад оронд суралцаж, амьдарч буй оюутан залууст тулгардаг нийтлэг сэтгэлзүйн сорилтууд, тухайлбал соёлын ялгаа, хэлний бэрхшээл, ганцаардал, стресс, сэтгэл түгшилт зэрэг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар бодит жишээ, зөвлөгөөг хүргэлээ.