ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН “ТЭДУ” ХУУЛИЙН ФИРМТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-13
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй анхан шатны хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр БНСУ-ын “Тэду” хуулийн фирмтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
БНСУ-ын “Тэду” хуулийн фирм нь цагдаа, прокурор, шүүхийн шатанд шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн өмгөөлөл, иргэний хэргийн өмгөөлөл, захиргааны болон гэр бүлийн шүүхийн өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс зохион байгуулж буй арга хэмжээ, төвөөр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд “Тэду” хуулийн фирмийн өмгөөлөгч нар өөрийн биеэр хууль, эрх зүйн зөвлөгөөг өгөхөөр боллоо.
Цаашид Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.