“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ХҮРЭЭНД СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДДАА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-29
БНСУ дахь Консулын хэлтсээс хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд хамтран Сөүлийн Үндэсний Их сургуулийн оюутан залууст зориулан “Гадаад оронд хэрхэн хурдан дасан зохицох вэ” сэдвээр сэтгэлзүйн зөвлөгөө, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд гадаад оронд суралцаж, амьдарч буй оюутан залууст тулгардаг нийтлэг сэтгэлзүйн сорилтууд, тухайлбал соёлын ялгаа, хэлний бэрхшээл, ганцаардал, стресс, сэтгэл түгшилт зэрэг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар бодит жишээ, зөвлөгөөг хүргэлээ.