ЧОНАН ХОТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХУДАЛДААНЫ ТӨВ БОЛОН ЗООГИЙН ГАЗРУУДАД ТӨВИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-04-26
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв Чүннам аймгийн Чонан хотод байрлах Арвай зоогийн газартай хамтран 2026 оны 4 дүгээр сарын 26-ны Ням гарагт тус хотод оршин сууж буй Монгол иргэддээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн явуулын үйлчилгээг үзүүллээ.
Тус явуулын үйлчилгээгээр 32 иргэн төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын нийгмийн даатгалын хууль тогтоомжтой танилцан, 4 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг өгч, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл бүхий 90 гаруй гарын авлага тараан байршуулж ажиллав.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан Арвай зоогийн газар болон Hanpass-ын хамт олонд талархалаа илэрхийлж байна.