АЖЛААС ХАЛАХ ТАЛААР УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ
2026-04-22
26 дугаар зүйл. Ажлаас халах тухай урьдчилан мэдэгдэх
26.1.Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах (удирдлагаас шалтгаалан ажлаас халах асуудал мөн хамаарна) тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ба 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдээгүй бол 30 өдрөөс дээш ердийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг олгоно. Гагцхүү дор дурдсан зүйлийн аль нэгэнд хамаарах тохиолдолд хамаарахгүй. [Нэмэлт, өөрчлөлт-2010.6.4, 2019.1.15]
26.1.1.Ажилтны үргэлжлэн ажилласан хугацаа 3 сараас бага байх тохиолдолд;
26.1.2.Байгалийн гамшиг, үймээн самуун зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэх боломжгүй тохиолдолд;
26.1.3.Ажилтан санаатайгаар байгууллагын үйл ажиллагаанд томоохон хэмжээний хохирол учруулах, эд хөрөнгөд хохирол учруулсан нь Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдын тушаалаар тогтоосон шалтгаанд хамаарч байгаа тохиолдолд.