МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН АМРАЛТЫН ӨДРИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026-03-11
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон Монгол, Солонгос хэл бичгийн төв хамтран Монгол хэл, соёлын амралтын өдрийн сургалтын шинэ элсэгчдийн хичээлийг албан ёсоор 2026 оны 3 дугаар сарын 8-ны ням гарагт эхлүүллээ.
Монгол, Солонгос хэл бичгийн төв нь БНСУ-д амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, соёл уламжлалаа суралцах, танин мэдэх боломжийг бүрдүүлэн 2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн төв юм..
Цаашид сургалт БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд Ням гараг бүр зохион байгуулагдана.