“ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДЭД ТУЛГАМДАЖ БУЙ СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2026-03-04
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, СЭМҮТ-ийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор В.Баярмаа “Өсвөр насны хүүхдэд тулгамдаж буй сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагт зохион байгуулна.
БНСУ-д оршин сууж буй иргэд та бүхэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл тус сургалтад идэвхтэй хамрагдана уу.
Сургалт зохион байгуулагдах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 15-ны ням гарагт 19:00 цагт
Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
Хамрах хүрээ: БНСУ-д оршин сууж буй иргэд
Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/bBsjrt8brDi3dJN46
холбоосоор бүртгүүлнэ үү.
Лавлах утас: 02-2266-9229, 02-2266-8228