“СТРЕССЭЭ АРХИАР ТАЙЛДАГ УУ?” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-02-02
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэлзүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ, СЭМҮТ-ийн зөвлөх эмч, клиник профессор К.Елена “Стрессээ архиар тайлдаг уу?” сэдвийн хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19:00 цагт зохион байгууллаа.
Сургалтаар архи, мансуурах бодисын донтолт, цахим мөрийтэй тоглоомд донтох зэрэг асуудлыг хөндсөн сургалт болж өнгөрлөө.
Тус сэтгэлзүйн цахим сургалтад нийт 28 иргэн хамрагдсан бөгөөд БНСУ-д оршин сууж буй иргэд бид бүхэнд дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгсөн та бүхэнд баярлалаа гэх сэтгэгдлээ илэрхийлж байлаа.