БНСУ-ЫН ЧОНЖҮ ХОТОД “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-02-02
Чонжү хотын “Баянмонгол” ресторанд 2026 оны 1 дүгээр сарын 31-ны бямба гарагт зохион байгуулсан “Нэг цонхны үйлчилгээ”-нд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид явуулын үйлчилгээг үзүүлж ажиллав.
Энэхүү арга хэмжээнд тус төв, БНСУ дахь Монгол улсын элчин сайдын яамны Консулын хэлтэс, Төрийн банк, Хаан банкны төлөөлөгчийн газрууд тус тус оролцов.
Уг арга хэмжээнд 60 гаруй иргэн оролцсон бөгөөд үүнээс 5 иргэнд олгогдоогүй цалин болон 1 иргэнд Е-7 виз рүү хэрхэн шилжих талаар зөвлөгөө өгч, 5 иргэнд нийгмийн даатгалын хуулийн танилцуулга хийж, тэтгэврийн нас хүрэх болон хүрсэн, шимтгэл төлөлтийг шалгаж бусад холбогдох зөвлөгөөг өгч, нийт 54 иргэнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой тараах материал өгч мэдээллээр хангаж ажиллав.