ВИЗГҮЙ ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
2026-01-24
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Сөүл хотын “Seoul Jump Medical Center” болон БНСУ-ын “Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж буй эмч нарын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоог зохион байгууллаа.
Тус үзлэг оношилгоонд бүртгүүлсэн иргэдээс нийт 13 иргэн хамрагдлаа.
Үзлэгийн үеэр иргэд дотор, чих, хамар, хоолой, гэмтлийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан бөгөөд шаардлагатай гэж үзсэн зарим иргэдийг рентген (X-ray) шинжилгээнд оруулсан байна.
Шинжилгээ, оношилгооны үр дүнд:
• 3 иргэн физик эмчилгээнд орж
• 2 иргэн хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж оношлогдов.
Энэ үеэр иргэдэд эмийн болон эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж, мөн орчуулгын туслалцаа үзүүлэн, 6 иргэнд МУ-ын нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө өгч, 2 иргэнийг сайд дурын даатгалд хамруулан ажиллалаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хууль бусаар ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан нийгмийн хамгааллын үйлчилгээг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.