“СЭТГЭЛЭЭ НЭЭЖ ЯРИЛЦЪЯ” СЭДЭВТ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-22
Манай төвийн сэтгэлзүйн зөвлөгөө хариуцсан мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг, эхэд зориулсан “Сэтгэлээ нээж ярилцъя” бүлгийн сэтгэлзүйн цахим уулзалт, зөвлөгөөг зохион байгууллаа.
Энэ удаагийн цахим уулзалтад нийт 17 иргэн бүртгүүлснээс 6 эцэг, эх хамрагдсан бөгөөд цаашид үе шаттайгаар тус сэтгэлзүйн уулзалтыг зохион байгуулахаар болов.