“СЭТГЭЛЭЭ НЭЭЖ ЯРИЛЦЪЯ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2026-01-13
Манай төвөөс зохион байгуулж буй энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг БНСУ дахь ХНХҮТ-ийн сэтгэл засалч эмч Б.Мөнх-Эрдэнэ тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг, эхэд зориулсан “Сэтгэлээ нээж ярилцъя” сэдвээр 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 18:00 цагт зохион байгуулна.
БНСУ-д оршин сууж буй иргэд та бүхэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчээс мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл тус сургалтад идэвхтэй хамрагдана уу.
🔹 Сургалт зохион байгуулагдах хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 20-ны ням гараг 18:00 цагт
💻 Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🔹 Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🔹 Хамрах хүрээ: БНСУ-д оршин сууж буй иргэд
🔹 Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🌐 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/N5H81qc4X5eAU4N98 холбоосоор бүртгүүлнэ үү.
🔹 Лавлах утас: 02-2266-9229, 02-2266-8228