“DATA ANALYSIS ПРАКТИК” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-12-11
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид “DATA ANALYSIS ПРАКТИК” сургалтад 2025 оны 12 сарын 8 болон 11-ний өдрүүдэд хамрагдлаа.
Сургалтын гол зорилго нь албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, EXCEL&POWER BI, AI хэрэгслийг ашиглан дата шинжилгээ, тайлагналын чадамжийг сайжруулах, цаг хугацааг хэмнэх зорилготой юм.
Тус сургалтад хамрагдсан албан хаагчдын мэдээлэлтэй ажиллах чадвар сайжирч, EXCEL программ дээр бүтээмжтэй ажиллах, POWE BI программын талаар мэдлэгтэй болж, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах үйл явцыг хурдасгаж, өгөгдлийг үр ашигтайгаар боловсруулан, анализ хийх ур чадваруудыг тус тус эзэмшиж сертификат гардан авлаа.
Сургалтыг “Тинк про” ХХК-ийн гүйцэтгэх захирал (МВА) стратегийн зөвлөх О.Лувсанжамц хоёр өдрийн турш удирдан явууллаа.