ЧОНАН ХОТОД АЖИЛЛАЖ ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДЭД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
2025-11-16
Өнөөдөр /2025.11.16/ Чонан хотын Монгол иргэд ихээр цуглардаг Ноёнтон Монгол зоогийн газарт биечлэн очиж, байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны мэдээллийг хүргэн, 80 гаран тараах материалыг байршуулан төвийн үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлж ажиллав.
Тус явуулын үйлчилгээгээр хөдөлмөрийн харилцаанд тулгарч буй голлох асуудал болох олгогдоогүй цалин хөлсний маргааны талаарх асуудлаар 14 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч зарим иргэдийн өргөдлийг хүлээн авлаа.
Мөн Монгол Улсын нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 4 иргэн шинээр хамрагдахаар хүсэлтээ гаргаж гэрээ байгуулав.
Манай төвийн үйл ажиллагааг дэмжиж тус хотод ажиллаж амьдарч буй иргэдэд шууд хэлбэрээр дамжуулж мэдээлэл өгч хамтран ажилласан Nara Yu танд баярлалаа.