Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид Ёжү хот дахь сургалтын төвд очин Е-9 визээр үйлдвэрлэлийн салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын үйлдвэрлэлийн салбарт 7 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдлаа.



