ИЖОНБҮ ХОТОД 90 ГАРУЙ ИРГЭДЭД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАА
2025-11-04
Ижонбү хотод 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан “We Love Mongolia festival – 6” бэсрэг наадмын үеэр төрийн үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэж, нийт 90 гаруй иргэнд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал болон сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэн ажиллав.
Цаашид тус төв нь Монгол оюутан олноор суралцаж буй БНСУ-ын Их, Дээд сургуулиудад зочлон Монгол Улсын төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.