БНСУ-ЫН 5 БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН БАРИВЧИЛГАА 12 САРЫН 05 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2025-10-02
БНСУ-ын Хууль зүйн яамнаас “Хууль бусаар оршин суух явдлыг бууруулах 5 жилийн төлөвлөгөө (2023–2027)”-г бүх төрийн байгууллагын хэмжээнд олон талт байдлаар хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран 2025 оны 2 дахь удаагийн төрийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна.
Засгийн газрын хамтарсан шалгалт нь 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 68 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Хууль зүйн яам, Цагдаагийн газар, Далайн цагдаагийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам зэрэг 5 байгууллага оролцоно.
Энэ удаагийн шалгалтад хамаарах чиглэлүүд нь:
– Барилга, хүргэлт, шуудангийн үйлчилгээ зэрэг иргэдийн ажлын байрыг хомсдуулж буй салбар
– Мансуурах бодис, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй жолоодох зэрэг иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй гадаадын иргэд холбогдсон гэмт хэрэг үйлдэгдэж буй салбар
– Массаж, биеэ үнэлэх зэрэг ёс суртахуунд харшлах зөрчил гарч буй салбар
– Хууль бусаар хилээр нэвтрэх, хөдөлмөр эрхлэлтийг зуучлагч брокерууд зэрэг гадаадын иргэдийг хууль бусаар оршин суухад нөлөөлж буй хилээр орох, гарахтай холбоотой хууль бус үйлдлийн тухайд төвлөрөн шалгана.
Энэ удаагийн Засгийн газрын хамтарсан шалгалтын хугацаанд “APEC 2025 Korea” уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Кёнжү бүсэд идэвхтэй шалгалт хийхийн зэрэгцээ, ойролцоох гадаадын иргэд олноор оршин сууж буй бүсүүдэд эргүүл, хяналтын үйл ажиллагааг нэмэгдүүлж, гадаадын иргэдийн хууль ёсны дагуу оршин суух дэг журмыг сахиулахад анхаарах юм.
Иймд тус бүс нутагт хууль бусаар оршин сууж буй Монгол Улсын иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу.