БНСУ ДАХЬ УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ УУЛЗЛАА
2025-10-02

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БНСУ дахь Улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Жэ Юл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Улаан загалмай нийгэмлэг нь гамшиг, яаралтай түргэн тусламжийн үед иргэдэд дэмжлэг туслалцаа, гамшгийн дараах эрүүл мэнд, хүнс, түр орогнох байр, амьжиргааны анхан шатны тусламж зэргийг үзүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг эрхлэн явуулж буй хүмүүнлэгийн байгууллага юм.

Уулзалтын үеэр БНСУ-д оршин сууж буй Монгол иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг зохион байгуулах боломжтой эсэхээр санал солилцов.