“МОНГОЛ ТАУН”-НЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА
2025-09-10

Бизнес эрхлэгч монголчуудын саналаар “New Kumhu Tower” нэртэй байсан барилгын нэрийг албан ёсоор “МОНГОЛ ТАУН” гэж өөрчлөхөөр ажилласны үр дүнд 4 сарын дараа буюу 2025.09.10-ны өдөр биеллээ олж нээлтээ хийлээ.

Тус нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд С.Сүхболд, ХНХҮТ-ийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн дарга С.Эрдэнэбат, “МОНГОЛ ТАУН” барилгын Ерөнхий захирал Жу Хян Сунь, Зөвлөх Шин Ман Су, НБД Жу Жан Ён нар болон “МОНГОЛ ТАУН”-д бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэд мөн оролцлоо.

Анх удаа Солонгос Улсад ирж буй иргэд маань гар утсаа ашиглан Google map, Naver map, Kakao map дээр “МОНГОЛ ТАУН” гэсэн хаягийг бичээд олоод ирэх боломжтой боллоо.

Уг нээлтийн үйл ажиллагаагаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр 25 иргэнд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гарын авлага, танилцуулах хуудас, нийгмийн даатгалын гарын авлагыг тарааж, 4 иргэнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгч, явуулын үйлчилгээгээр нийт 29 иргэнд  хүрч ажилласан.