Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид Ёжү болон Ичон хот дахь сургалтын төвүүдэд очин Е-9 визээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирж буй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад Монгол Улсаас БНСУ-ын үйлчилгээний салбарт 10, үйлдвэрлэлийн салбарт 33 нийт 43 хөдөлмөрийн гэрээт иргэн хамрагдав.