“ОЛГОГДООГҮЙ ЦАЛИН ХӨЛСНИЙ МАРГААН, 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН БОДОХ АРГАЧЛАЛ” ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-08-03
Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний тасгийн Хөдөлмөрийн харилцаа, гэрээ хэлэлцээр, БНСУ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах асуудал хариуцсан ажилтан нар БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэддээ “Олгогдоогүй цалин хөлсний маргаан, 13 дахь сарын цалин бодох аргачлал” сэдвээр ээлжит цахим уулзалтыг зохион байгууллаа.
Цахим уулзалтад 8 иргэн оролцож, мэдээлэл авч цалинтай амралтыг хэрхэн авах, нотлох баримтгүй бэлнээр цалин олгогдсон бол хэрхэх, Е-7 визтэй ажилтан БНСУ-ын НД-аас чөлөөлөгдөх боломжтой эсэх талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.