ЭНЭ УДААГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТ ЯДАРГААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ
2025-07-09
Манай төвөөс зохион байгуулдаг сэтгэл зүйн цахим сургалт тогтмолжиж Монгол Улсаас мэргэжлийн сэтгэл засалч эмч нарыг урин оролцуулдаг уламжлалтай болоод байгаа билээ.
Энэ удаагийн сэтгэл зүйн цахим сургалтыг Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэл “Ядаргааг дусал тариагаар эмчилдэг үү?” сэдвээр хийх гэж байна.
Солонгос улсад оршин суугаа иргэд та бүхэн зүүс сургалтад бүртгүүлэн идэвхтэй оролцож ядаргаатай холбоотой асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авч, сонирхсон асуултдаа мэргэжлийн эмчээс хариулт аваарай.
🩵Сургалт зохион байгуулагдах хугацаа:
2025 оны 7 дугаар сарын 20-ны ням гараг 19:00 цагт
🩵Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🩵Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🩵Хамрах хүрээ: Зөвхөн БНСУ-д оршин сууж буй иргэд
🩵Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🩵Бүртгүүлэх холбоос: Энэ линк дээр https://docs.google.com/…/1PCg6VpIF8ZJUMXETdpVlQAq…/edit дарж ороод бүртгүүлнэ үү
🩵Лавлах утас: 02-2266-8228, 02-2278-8030