СОЛОНГОСТ АМЬДАРДАГ ИРГЭДИЙН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУДАЛ НОЙРТОЙ ХОЛБООТОЙ СЭДВЭЭР СЭТГЭЛ ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2025-06-18
Манай төвөөс сэтгэл зүйн цахим сургалтыг тогтмол зохион байгуулж, Монгол Улсаас мэргэжлийн сэтгэл засалч эмч нараас зөвлөгөө, тусламж, үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг Солонгос улсад оршин суугаа иргэдэдээ үзүүлэн ажиллаж байна.
Өмнөх 2 сургалтыг “Ажил амьдралын тэнцвэр”, “Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?” сэдвүүдээр зохион байгуулж нийт 76 иргэн хамрагдсан бол энэ удаа эх орноосоо хол ажиллаж амьдарч буй иргэдэд хамгийн түгээмэл тохиолддог нойргүйдэл, нойртой холбоотой асуудлаар мэргэжлийн эмчийн сургалтыг хүргэхээр бэлдлээ.
🩵Сургалт зохион байгуулагдах хугацаа:
2025 оны 6 дугаар сарын 29-ний ням гараг 19:00 цагт
🩵Зохион байгуулагч: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
🩵Сургалт явагдах хэлбэр: Цахим /Zoom/
🩵Сургагч багш: Анагаах ухааны доктор, Зөвлөх зэрэгтэй сэтгэцийн эмч Т.Ганцэцэг
🩵Сэдэв: “Нойрны чанар ба амьдралын хэв маяг”
🩵Сургалтын төлбөр: Үнэ төлбөргүй
🩵Хамрах хүрээ: Зөвхөн БНСУ-д оршин сууж буй иргэд
🩵Хамрагдах арга: Урьдчилан бүртгэл хийлгэж, бүртгэлийн дарааллын дагуу эхний 90 хүн хамрагдах боломжтой.
🩵Бүртгүүлэх холбоос: Энэ линк дээр https://forms.gle/urb4FJoG3xmYaDGh8 дарж ороод бүртгүүлнэ үү
🩵Лавлах утас: 02-2266-8228, 02-2278-8030