ГАДААД ЗАЛУУЧУУД, АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-06-18
2025 оны 06 сарын 13-ны өдөр Гадаад ажилчдын хүний эрхийн төвийн ажилтан, БНСУ дахь ТББ-уудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Д.Нарантуяа Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй төслийн танилцуулах уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчдад зохион байгууллаа.
🔵БНСУ-ын Хөдөлмөр, хүний эрхийн төвийн гадаад иргэдэд чиглэсэн энэхүү төсөл нь 4 төрөлтэй бөгөөд уулзалтын үеэр төсөл тус бүрийг дэлгэрэнгүй тайлбарлав.
🔵Хүний эрхийн төвөөс 2025 онд гадаад ажилчдыг дэмжих төслүүд:
1. Хуримтлалтай болохыг дэмжих төсөл /БНСУ-д 2-оос дээш жил оршин сууж байгаа 200 хүн/
2.Ажилд ороход бэлдэгчийг дэмжих төсөл //БНСУ-д 1-ээс дээш жил оршин сууж байгаа 200 хүн/
3.Ажил эрхлэх ярилцлагад ороход дэмжих төсөл /БНСУ-д 1-ээс дээш жил оршин сууж байгаа 200 хүн/
4.TOPIK-ийн төлбөрийн дэмжлэг /БНСУ-д 1-ээс дээш жил оршин сууж байгаа 1,000 хүн/
🔵Хөдөлмөр, хүний эрхийн төвийн Гадаад Ажилчдын хүний эрхийн төвөөс Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийг дэмжих төслийн талаар асууж лавлахыг хүсвэл 02-3785-0422 дугаарын утсанд холбогдож болох ажээ