ГАДААД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ СӨҮЛ ХОТОД ЭХЛҮҮЛЖЭЭ
2025-06-10
Сөүл хотод оршин сууж буй гадаад иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ хэлний бэрхшээлийн улмаас хүндрэлтэй байдаг. Үүнийг MeSic орчуулгын тусламжийн үйлчилгээ танд шийдэж өгч байна.
🔵Хамрагдах нөхцөл: Сөүл хотод оршин суудаг гадаад иргэд
🔵Хэрэгжих хугацаа: 2025 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл (санхүүжилт дуусах хүртэл)
🔵Үйлчилгээний агуулга: Эрүүл мэндийн орчуулгын үйлчилгээ (үзлэг, оношилгоо, мэс засал болон хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой орчуулгын үйлчилгээг нэн тэргүүнд үзүүлнэ)
🔵Орчуулах хэл: Англи, Хятад, Вьетнам, Орос, Япон, Монгол гэх мэт
🔵Нэг удаад 4 цаг/ Нэг жилд 4 хүртэл удаа
🔵Хүсэлт гаргах хугацаа: Орчуулга шаардагдах өдрөөс багадаа 3 хоногийн өмнө хүсэлтээ гаргана
🔵Хүсэлт гаргах арга: Дараах холбоос дээр дарж хүсэлтээ гаргана https://forms.gle/AgLRHhNkKqZdni3D6
🔵Лавлах утас: 070-4523-1394
🔵Имэйл: wc06@smwc.or.kr