Чонжү хотод CJ3×3 SPRING ’25 сагсан бөмбөгийн тэмцээний үеэр явуулын үйлчилгээ үзүүлнэ
2025-04-30
2025 оны 5 дугаар сарын 03-ны бямба гарагт Чонжү хотноо “CJ3 MNG” ТББ, “Гэрээний Залуусын Нэгдэл” ТББ, “Чонжү хот/Cheongju city /청주시” Фэйсбүүк группээс хамтран зохион байгуулж буй 7 дахь удаагийн CJ3×3 SPRING ’25 сагсан бөмбөгийн тэмцээн болно. Энэ тэмцээний үеэр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь иргэдэд явуулын үйлчилгээ үзүүлж ажиллана.
Тэмцээнд оролцохоор БНСУ-ын өнцөг булан бүрээс хүрэлцэн очих тамирчид, иргэд болон тус бүс нутагт суугаа монголчууд та бүхнийг тэмцээнээ үзэж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэнгээ манай төвөөр өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Тэмцээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс иргэдэд хүргэх үйлчилгээ
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйлчилгээ:
🔵Олгогдоогүй цалин хөлсний асуудал, цалин, илүү цаг, амралтын хөлсийг бодох, нэхэмжлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
🔵Хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажлын байр солихтой холбоотойгоор үүдсэн асуудлаар зөвлөгөө өгөх
🔵Нутаг буцахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔵Үйлдвэрээс авах 13 дахь сарын цалинтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔵Үйлдвэрлэлийн болон гэнэтийн ослын даатгалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔵Хөдөлмөрийн гэрээ, давтан гэрээ, тогтвортой нөхцөлөөр ирж ажиллах, тусгай шалгалт өгөх зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх
🔵Хөдөлмөрийн гэрээт иргэдийн хамрагдах даатгалын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔵Е-9 визээс Е-7-4, E-7-4R виз рүү солихтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔵Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
Нийгмийн даатгалын үйлчилгээ:
🟢Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдээлэл
🟢Хөдөлмөрийн гэрээт ажилчдыг нийгмийн даатгалд албан журмаар хамруулах
🟢Хөдөлмөрийн гэрээнээс бусад хэлбэрээр тус улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд сайн дураар хамруулах
🟢0-3 настай хүүхэдтэй эхчүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийгмийн даатгалд сайн дураар хамруулах
🟢Нийгмийн хамгааллын тухай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх
🟢Нийгмийн хамгааллын тухай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх гэрчилгээг олгох
🟢БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ буцаан авах хөдөлмөрийн гэрээт иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх
🟢Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх
🟢Нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг хүргэж ажиллана.
📞Төвийн үйлчилгээний талаар лавлах утас: 02-22668228, 02-2278-8030
⏱Тэмцээн 2025 оны 05-р сарын 03-ны өдөр өглөө 08:30 цагт Чонжү хотын спортын төв ордонд эхэлнэ
🔍Хаяг: 충북 청주시 서원구 사직대로 229 청주체육관
📞Тэмцээний талаар лавлах утас: 01086419694, 01067511015