БНСУ-д ажиллаж байхдаа ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд
2025-04-16
Гадаад ажилчдын бэрхшээлтэй асуудлын нэг нь ажлын байрны бэлгийн дарамт бөгөөд үүнд зөвхөн эмэгтэйчүүд өртдөггүй, эрэгтэй ажилчид ч өртөх нь бий.
Энэ тохиолдолд гадаад ажилчин юу мэдэж байвал зохих талаар хүргэж байна.
Байгууллагын доторх бэлгийн дарамтад дараах бэлгийн зүй бус харьцаа орно. Үүнд,
🔴Бэлгийн үйлдэл
❌Үнсэх, тэврэх болон хойноос нь биеийг нь тэвэрч илж таалах
❌Цээж, өгзөг зэрэг биеийн хэсгийг илж таалах
❌Иллэг, массаж хийх, энхрийлүүлэх зэргийг тулган шаардах
🔴Хэл суртахууны үйлдэл
❌Садар самуун үг оролцуулан тоглоом шоглоом хийх
❌Шалиг завхай, бүдүүлэг үг яриа ярих /Үүнд, утас, мессеж, чат, имэйл явуулах бүгд хамаарна/
❌Царай зүс, дүр төрхийн ялгаа, харьцуулалт гаргасан үг яриа, үйлдэл хийх. Эсвэл биеийн аль нэг хэсгийн тухай ярих үйлдэл
❌Бэлгийн харилцааны талаарх мэдээллийг асуух
❌Бэлгийн харилцааны талаарх мэдээллийг санаатайгаар тарааж дэлгэрүүлэх үйлдэл
❌Бэлгийн харьцааг тулган шаардах болон аргадан тайтгаруулах үйлдэл
❌Хамт олноороо хооллох үед хажуудаа зориуд суулгаж архи хундагалуулах үйлдэл
🔴Харааны мэдрэмжийн үйлдэл
❌Садар самуун зураг хөрөг, бичлэг, тоглоом, ном товхимол үзүүлэх үйлдэл /Үүнд, утас, мессеж, чат, имэйл, факс явуулах бүгд хамаарна/
❌Бэлгийн харьцаатай холбоотойгоор өөрийнхөө биеийн аль нэг хэсгийг санаатайгаар ил гаргах, эсвэл хөдөлгөж үзүүлэх, оролдох, илэх үйлдэл
❌Хүний биеийн аль нэг хэсгийг нь удаан харж, ажиглан ширтэх үйлдэл
❌Эдгээрээс гадна нийгмийн үзэгдэлд сөргөөр нөлөөлөх хэл ярианы үйлдлүүдийг БНСУ-ын хуулинд бэлгийн зүй бус харьцаа гэж үздэг.
Байгууллага дээрээ бэлгийн дарамтад өртвөл авах арга хэмжээ
🟡Тухайн этгээдэд хангалттай эсэргүүцсэн, татгалзсан үйлдэл үзүүлэх
🟡Татгалзсан үйлдэл үзүүлэх боломжгүй нөхцөлд бичгээр болон бусад аргаар тухайн үйлдлээ зогсоох хүсэлт тавих
🟡Нотлох баримтыг баталгаажуулах
🟡Он, сар, өдөр, цаг, байрлал зэрэг тодорхой мэдээлэл, гэрчийн нотолгоо, бэлгийн зүй бус үйлдэл үзүүлэгчийн хэл ярианы байдал зэргийг нарийн тодорхой тэмдэглэх
🟡Хариуцсан хөдөлмөрийн байцаагч, компанийн ажилчдын асуудал эрхэлсэн албан тушаалтанд хүсэлтээ илэрхийлэх
🟡Компанийн дотоод журмын дагуу үе шаттай шийдвэрлэх ёстой ч хэрэв хохирогч болон энэ талаар мэдээлсэн ажилчинд хууль бусаар хандсан тохиолдолд эрүүгийн хуулиар шийдүүлж болно.
📢Хэрэв ийм асуудалд өртсөн тохиолдолд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах шуурхай тусламжийн төвийн 1577-1366 утсанд холбогдоорой
Дараагийн удаа бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчингийн гэмт хэрэг болон хохирогчийн эрхийг хамгаалах тухай мэдээлэл бэлтгэж хүргэнэ