Эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд иргэдээ хамрууллаа
2025-04-16
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-ын эмнэлгүүдийн “Хинён эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх холбоо”-той хамтран нийгмийн хамгааллын чиглэлээр визгүй иргэдийг эмнэлгийн үнэгүй үзлэг оношилгоонд хамруулах, үнэгүй эмчилгээ хийж, эм олгох ажлыг 4 дэх удаагаа зохион байгууллаа.
🔵Энэхүү үзлэг оношилгоог БНСУ-ын эмнэлгүүдийн холбооноос гадаад иргэдэд зориулан сар бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв монгол иргэдэд мэдээлэл хүргэх, бүртгэл хийх, үзлэгт ороход нь орчуулгын туслалцаа үзүүлэх зэргээр хамтарч байна.
🔵Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Монгол Улсын 6 иргэн дотрын ерөнхий үзлэг, эмэгтэйчүүд, нүд, шүдний үзлэгт орж, уламжлалт эмчилгээ шаардлагатай иргэд зүү тавиулан физик эмчилгээ хийлгэж, үнэгүй эмээр хангагдлаа.
🔵Визгүй гадаад иргэдэд зориулсан эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах иргэдийг сар бүрийн эхний 7 хоногт бүртгэж, тухайн сарын 2 болон 3 дахь долоо хоногийн ням гарагт үзлэгт хамруулж байна.
🔵Дэлгэрэнгүй мэдээллийг 02-2266-8228 дугаар луу ажлын цагаар холбогдож нийгмийн хамгааллын үйлчилгээ хариуцсан ажилтан Д.Даваадуламаас авч болно.
🟢Энэ удаагийн үйлчлүүлэгчдийн нэг иргэн А-гийн сэтгэгдлийг сонирхоно уу